Чингэлтэй Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирүүлсэн саналыг өнөөдөр /2022.12.12/ хэлэлцэн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Прокуророос түүнийг “Тавантолгой Түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татсан аж.