Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Н.Удаанжаргалыг шалгаж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Авлигатай тэмцэх газрын Дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал мэдээлэл өгөх үеэр сэтгүүлчид "Таван толгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг шалгаж байгаа эсэх асуудлаар тодрууллаа.

-"Таван толгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал гадаадад байгаа гэх мэдээлэл байгаа. Түүнээс ямар нэг мэдүүлэг авч шалгасан уу. Прокурорын байгууллагаас Н.Удаанжаргалд ямар ч хэрэг бүртгэл үүсээгүй гэх мэдээллийг өгсөн. Тэрбээр өнөөдрийг хүртэл Монголд ирэхгүй байгаа нь хардлага төрүүлж байна?

-Шалгаж байгаа.

-Тэгвэл прокурорын байгууллагаас яагаад ямар ч хэрэг үүсээгүй гэх мэдээлэл өгсөн юм бэ?

-Прокуророос яллагдагчаар татаагүй гэдэг мэдээлэл өгсөн байх. Энэ талаар сайн мэдэхгүй байна.

-Монгол Улсад авч ирэх талаар яригдаж байгаа юу?

-Монгол Улсад авч ирэхийн тулд албадан ирүүлэх гэрээ заавал байх ёстой. Гэхдээ албадан ирүүлэх боломжтой.

-Хэрэг бүртгэлтийн хэрэг үү, эрүүгийн хэрэг үү?

-Яллагдагчаар татсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүснэ. Тиймээс яллагдагчаар татаагүй учир хэрэг бүртгэлтийн хэрэг гэсэн үг.

Мөн тэр хүнээс зааавал байцаалт авах шаардлагагүй. Авлига албан тушаалын хэрэг гэдэг бол нуугдмал хөрөнгө, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хөрөнгө, гэмт хэргээс олсон хөрөнгө зэрэг байдлаар хөрөнгөжсөнийг хуулийн дугуу хурааж авахад гол зорилго оршдог.

ШУУД: Жагсагчид төв зам хааж, 6 дахь өдрөө жагсаж байна
ШУУД: Жагсагчид төв зам хааж, 6 дахь өдрөө жагсаж байна
 
З.Энхболд: С.Баярцогтыг УИХ-д дэвшүүлж болохгүйг АН-ын залуучуудад захья
З.Энхболд: С.Баярцогтыг УИХ-д дэвшүүлж болохгүйг АН-ын залуучуудад захья
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.