Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуульч О.Алтангэрэл: Энэ цагдаа залуучуудын цаана “Та нар холдоцгоо, Одоо ард түмэн намайг хамгаална” гэдэг ах суугаа байхаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

Залуучууд өчигдөр Сүхбаатарын талбайд "Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла" хэмээн Засгийн газраас шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэд өглөө 10.00 цагаас оройны 00.00 хүртэл жагссан. Сүхбаатарын талбайгаас гадна "Их тэнгэр"-ийн гадна мөн жагсаал зохион байгуулсан юм. "Их тэнгэр"-ийн гадна жагсаал болох үеэр цагдаа нар хамгаалалтад гарсан нь иргэдийн бухимдлыг хүргэсэн.

Тэгвэл уг асуудалд Хуульч О.Алтангэрэл дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга асан Г.Бумцэнд гуайнд орохоор халамцуу хэдэн партизан нөхөд нь Их тэнгэрийн аманд очжээ. Гэтэл үүдэнд нь хамгаалалтын цэрэг саад болсонд тэд ихэд эгдүүцэн Бумцэнд гуайд хандаж:

- Жов гэх нохойгүй байсан чи одоо бүр хүнээр нохой тавьчихаад... гэж агсам тавьж байсан гэдэг.

Би буруу санаагүй бол өвлийн хүйтэнд ирийтэл өрсөн энэ цагдаа залуучуудын цаана

"Та нар холдоцгоо, одоо намайг ард түмэн хамгаална" гэдэг ах маань суугаа байх аа? Харин түүнд агсам тавих ард түмэн наана нь байна.

Ер нь энэ цагдаагаар хийсэн "хүн хана" ядарсан болоод задарсан, цатгалан хийгээд өлсгөлөн, эрх мэдэлтэн болон эгэл ард гээд олон зүйлийн зааг болж байна даа..." хэмээлээ.

ҮЙЛ ЯВДАЛ: Иргэдэд учирч буй татварын дарамтын талаар мэдээлэл хийнэ
ҮЙЛ ЯВДАЛ: Иргэдэд учирч буй татварын дарамтын талаар мэдээлэл хийнэ
 
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.