Нүүрсний хулгайчид улсын их хэмжээний мөнгөн орлогыг шамшигдуулсан хэргийг эсэргүүцэн өнөөдөр /2022.12.4/ Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай дээр иргэд жагсаал зохион байгуулж байна. Гадаа өвлийн температур хасах 16 байгаа ч Төв талбай дээр 5000 орчим хүн цугласан бөгөөд Төрийн ордныг тойрон гороолж байна.
Үүний зэрэгцээ жагсаалд оролцсон хүмүүсийн зарим нь зохион байгуулагчдыг даган төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн ам руу явсан гэж эх сурвалжууд мэдээллээ. Мөн Их тэнгэрийн аманд хамгаалалтыг нэмэгдүүлэн гарсан байна.