Дэлхийн банк 2025, 2026 оны эдийн засгийн төлөв, үүсэж болзошгүй эрсдлийн талаарх таамаг, мэдээллийг танилцуулсан юм. Энэ үеэр Хятадын эдийн засаг саарч байгаа нь түүхий эдийн үнийг бууруулах нөлөө үзүүлэхээр байгааг тодотгов. Тодруулбал,
Монголын эдийн засаг 2024 оны сүүлчээр эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай хэвээр хадгалагдах таамаг байгаа бол 2025 онд эдийн засгийн өсөлт сэргэж 6.5 хувьд хүрнэ гэж үзэж байгаа аж.
Үүнд, “Оюунтолгой”-н далд гүний уурхайн олборлолт эрчимжиж зэсийн баяжмалын экспортын орлого төсөв болон аж ахуйн нэгжүүдэд эерэг нөлөө үзүүлэх таамаг байна. Хоёрт, хөдөө аж ахуйн салбарт дахин зуд нүүрлэхгүй бол энэ салбар сэргэж айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогод эерэгээр нөлөөлөх нь эдийн засгийн өсөлтөд өгөөжөө өгөх таамаг байгаа аж. Гэсэн ч дэлхийн эдийн засгийн өсөлт 2025, 2026, 2027 онд алгуур буурах хандлагатай байна. Тэр дундаа, манай улсын худалдаа, эдийн засгийн гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт тогтмол буурч байгаа нь манай улсын эдийн засгийн экспорт, импортын барааны эрэлтэд нөлөөлж нөгөөтэйгүүр экспортын гол түүхий эдийн үнийг бууруулах нөлөө үзүүлэхээр байна гэдгийг тодотгов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!