Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдэд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн мэдлэг, мэдээлэл олгох өдөрлөг боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхий хороодын айл өрхөд ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх “Өнтэй өвөлжье” нэгдсэн өдөрлөг Хүүхэд, залуучуудын театрын гадна талбайд боллоо.

Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар, Онцгой байдлын хэлтсийн орлогч А.Амгаланбаатар, НАОБТГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа болон хороодын Засаг дарга нар хүрэлцэн ирж оролцлоо.

Өнөөдрийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэстэй хамтран ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Таван толгой түлш ХХК, Улаан загалмайн хороо, Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ-ууд хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр хамтран оролцогч байгууллагууд талбайд цугласан иргэдэд өөрсдийн асраар дамжуулан гал түймэр, угаарын хийн хоордологоос урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өглөө. Мөн Тавантолгой түлш ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сайжруулсан түлш борлуулах “Сайн” карт шинээр олгон, сунгалт хийж, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй түлш хэмнэх, утааг бүрэн шатаах, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх “БОРТОГО”-ны хэрэглээ, ач холбогдолыг таниулан, сурталчлав.

Сонгинохайрхан дүүргийн иргэд олон нийт өнөөдрийн нэгдсэн арга хэмжээнд хамрагдсанаар гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, өөрийн амь нас, өмч хөрөнгийг гал түймрийн эрсдэлээс хамгаалах нэгдсэн мэдлэг, мэдээлэлтэй боллоо. Мөн урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий гарын авлагыг 60-аад мянган өрхөд хүргүүлэхээр ажиллаж байна.

СХД-ийн 2022 оны онцлох ҮЙЛ ЯВДАЛ
СХД-ийн 2022 оны онцлох ҮЙЛ ЯВДАЛ
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.