УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байнгын хорооны хуралдааны үеэр "Сая гишүүнд тойргоороо явж иргэдтэйгээ уулзалт хийж, олон нийтийн санал асуулга хийхэд эрт илрүүлэгт өдөрт 5 хүрэхгүй хүн үзээд байна гэж байна. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 18,19,20 дугаар хорооны иргэдээс өдөрт үзүүлэх гэж очоод багтахаа байлаа, сүүлдээ эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт зогссон учраас түр хүлээгдэж байгаа гэсэн хариу өгч байна гэж байна. Тэгэхээр энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Бид төсвийг нь батлаад өгчихсөн шүү дээ. Эхний хэдэн сар сайн явж байсан, одоо бүр зогссон гэж байна. Төсөвлөсөн мөнгийг нь суулгаж өгөөд байдаг. Гэтэл энэ төсөв тал нь тухайн юм руугаа, тал нь өөр зүйл рүү яваад байна. Хумсаа хугалан байж төсөвт суулгасан мөнгийг хэсэг бүлэг хүмүүсийн хармаа руу явуулахгүй шүү. Төсвийн мөнгө зориулалтынхаа дагуу зарцуулагдах учиртай" гэв.
М.Оюунчимэг: Арай хийж төсөвт суулгасан мөнгийг хэсэг бүлэг хүмүүсийн хармаа руу явуулахгүй шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.