Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чойжин ламын сүм музейтэй хамтран хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд түүх, соёлын өвийг хүртээмжтэй хүргэж таниулах, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан эцэг, эх, асран хамгаалагчийн хамтаар спорт, соёл урлагаар хөгжүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Чойжин ламын сүм музейтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвд байнгын асаргаа шаардлагатай ч эцэг, эх, асран хамгаалагчгүй Ами Тами тасгийн хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагууд, 5-14 насны 150 гаруй хүүхдүүд оролцсон юм.

Арга хэмжээний үеэр ХБХХЕГ-ын дарга Э.Тамир, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар мэндчилгээ хүргэсэн бол урлагийн хөтөлбөрөөр дамжуулан дуучин Б.Батцэнгэл /Quiza/ дохионы хэлээр “Сайн байна уу” дуугаараа, Дауны холбооны элч “Wasabies” хамтлаг, Монголоороо ТББ-ийг төлөөлөн дуучин Г.Эрдэнэчимэг охин Ж.Өдрийнцолмон нар уран бүтээлээ хүргэж, оролцогч хүүхдүүд маань өөрсдийн мэндчилгээгээ найзууддаа үзүүллээ.

Монгол циркус энтертайнментийн хамт олон хүүхдүүдэд үлгэрийн баатрууд, циркийн үзүүлбэрээ сонирхуулсан юм. Боловсрол, спортын хөтөлбөрөөр дамжуулан музейн талаарх мэдээлэл болон мандала урлах, талх нарийн боовыг хүүхдүүд өөрсдөө чимэглэх, хонхот хөл бөмбөг, заалны хоккей задгай талбайд тоглох, боче спорт гэх мэт сонирхолтой хөтөлбөрүүдээр дүүрэн өдөр байсан юм.

Оюутан, залуучуудын чуулга уулзалт боллоо
Оюутан, залуучуудын чуулга уулзалт боллоо
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.