Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутан, залуучуудын чуулга уулзалт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүхэр нэгдсэн бодлого зөвлөлтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй 16-35 насны оюутан, залуучуудын чуулга уулзалтын арга хэмжээг “Зөв маналайлал ялгаварлалыг арилгана” уриатайгаар 2022 оны 5 дугаар сарын 27-нд зохион байгууллаа.

18 их дээд сургуулийн оюутан, залуус оролцсон бөгөөд танхимаар 100, цахимаар 170 гаруй оролцогч оролцсон юм.

  • Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын бүртгэл авах
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөө, эрх ашгийг хамгаалах, хэрэгжилтэд хяналт тавих
  • Хөдөлмөрт бэлтгэх, сургах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах
  • Залуу лидер бэлтгэх, хамтран ажиллах
  • Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг нэгтгэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга зам
  • Ялгаварлан гадуурхалтыг арилгахад орчны бусад саадыг арилгахад чиглэсэн арга хэмжээг тодорхойлох, хэрэгжүүлэх нь тус чуулга уулзалтын зорилго юм.

Уг чуулга уулзалтаас гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагууд руу явуулахаар ажиллаж байна.

Баянгол дүүргийн аж ахуйн нэгж, байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт зохион байгууллаа
Баянгол дүүргийн аж ахуйн нэгж, байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт зохион байгууллаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.