Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянгол дүүргийн аж ахуйн нэгж, байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Баянгол дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, орон тооны бус салбар” зөвлөлтэй хамтран аж ахуйн нэгж, байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, холбогдох төрийн байгууллагын ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйл, төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа уялдаа холбоог бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 3 дугаар сараас эхлэн төвийн 6 дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, орон тооны бус салбар” зөвлөлтэй хамтран зохион байгуулсан юм.

Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд 9 дүгээр сараас эхлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Богино эргэлттэй автобусуудыг нэмэлтээр явуулж эхэлжээ
Богино эргэлттэй автобусуудыг нэмэлтээр явуулж эхэлжээ
 
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.