Өглөө ачаалал ихтэй 23 цэгээс 28 автобусаар, орой 8 цэгээс 10 автобусаар дундын зогсоолуудаас автобус нэмэлтээр оруулж богино эргэлт зохион байгуулж байна.
Хүйтэрч байгаатай холбогдуулан 11 сарын 25-ны өдрөөс хотын баруун хэсгийн зорчигч ихтэй 21-р хороолол, Улаанчулуут, Толгойт, зүүн хэсэгт Улиастай, ганц худгийн чиглэлүүдэд, оройн ачаалалтай цагуудад хотын төв хэсгийн ачаалалтай цэгүүдээс Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Баруунсалаа Улиастай Сэлх чиглэлүүдэд нэмэлт автобусуудыг оруулж явуулахаар төлөвлөжээ.