Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Урлагийнхан түргэний машин түрээслэж халтуурт явдаг мэдээлэл байвал яаманд өг. Бид арга хэмжээ авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Цахим орчинд "Дуучид шинэ жилээр нэг орой 10 орчим тоглолтод амжихын тулд цагдаагийн машин бас түргэний машиныг 300-400 мянган төгрөгөөр түрээсэлдэг" гэх мэдээлэл тархсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан бид 103-аас тодруулахад "Төрийн байгууллагын автомашин учир түрээслэнэ гэсэн ойлголт байхгүй. Зарим хувийн эмнэлгүүд бүгд эмнэлгийн логотой байдаг учир андуурч болох юм. Манайхаас зөвхөн 103 гэсэн бичигтэй машинууд л явдаг. Ямар нэг байдлаар түрээсэлдэг гэсэн зүйл огт байхгүй" гэсэн юм.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад "Түргэн тусламжийн машин иргэн дуудлага өгсөн цагт анхан шатны тусламж үзүүлэхээр очдог. Мөн дуудлага өгсөн газраас эмнэлэгт хүргэдэг. Түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Манай улсад түргэн тусламжийн газар гэх нэгдсэн төв бий. Мөн дүүргүүдэд нэгжүүд нь байршдаг. Хэрвээ түргэн тусламжийн машиныг хүнд яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд ашиглаж байвал тэр мэдээллийг бидэнд өгөх ёстой. Хэрвээ бидэнд мэдээлэл өгвөл арга хэмжээ авна. Энэ бол хориотой асуудал" хэмээлээ.

Д.Сумъяабазар: Хүнсний асуудлыг эдийн засаг, хууль, бодлогын оновчтой, зөв шийдвэрээр шийдэх боломжтой
Д.Сумъяабазар: Хүнсний асуудлыг эдийн засаг, хууль, бодлогын оновчтой, зөв шийдвэрээр шийдэх боломжтой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд