Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖУРАМ: “Чингис хаан“ одонг гадаад хүнд олгож БОЛНО

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог бөгөөд эл өдөр нь арваннэгдүгээр сарын 24-ний өдөр тохиож буй. Тэгвэл энэ жил "Чингис хаан" одонгоор АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтерфордыг шагнахаар болсон тухай бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 171 дүгээр зарлигийн хавсралтад "Чингис хаан одон"-г гадаад улсын иргэнд олгох талаар хэрхэн журамласан талаарх мэдээллийг хүргэе.

“Чингис хаан" одонд нэр дэвшүүлэх, шагнах журмын 2 дугаар зүйл /"Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх/зааснаар,

2.1.2.Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн. /Энэ заалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 190 дүгээр зарлигаар өөрчлөн найруулсан/

Мөн 3 дугаар зүйл. “Чингис хаан” одонгоор шагнах,

3.1."Монгол Улсын Ерөнхийлөгч Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр зарлиг гарган Монгол Улсын болон гадаадын хамтлаг, иргэн, хуулийн этгээд /цаашид одон хүртэгч гэх/-ийг “Чингис хаан” одонгоор шагнана" хэмээн заажээ.

Дээрх хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 190 дүгээр зарлигаар өөрчлөн найруулсан байна.

УОК: Нийт нутгийн 70 орчим хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй бид нүүр тулж байна
УОК: Нийт нутгийн 70 орчим хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй бид нүүр тулж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.