Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН: Ипотекийн зээл төлөлтийг ХОЙШЛУУЛАХГҮЙ байхаар шийдвэрлэсэн

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 7 секунд

МАН-ын бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Үүний нэг нь ипотекийн зээлийн асуудал байна. Тодруулбал, Ипотекийн зээл төлөлтийг ирэх долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах асуудал яригдаж байсан. Тэгвэл цааш цаашдаа зээлийг хэвийн олгох үүднээс ипотекийн зээл төлөлтийг хойшлуулахгүй байхаар шийдвэрлэсэн гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

Тэрбээр "Засгийн газар ирэх нэгдүгээр сарын 1-нээс төлөлтийг хэвийн үргэлжлүүлнэ гэх санал оруулж ирсэн. УИХ-ын ажлын хэсэг сунгах тухай асуудлыг нэлээн олон удаа ярьсан. Энэ нь дараа дараагийнхаа зээлэнд сөргөөр нөлөөлж байгаа учраас Засгийн газрын оруулж ирсэн саналаар явуулъя гэж ажлын хэсэг тогтоод, УИХ-д оруулаад, УИХ төрийн мөнгөний бодлогыг батлахдаа ипотекийн зээл төлөлтийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь буюу төлөө явахаар шийдвэрлэсэн" гэлээ.

ШУУД: МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна
ШУУД: МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.