Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Өнөөдөр хоёр иргэн тутмын нэг нь ядуу болчихсон байна. Гэтэл эрх баригчид арга хэмжээ авч байгаа юм алга

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

АН-ын удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат "Монгол Улсын төсөв сүүлийн хэдэн жил алдагдалтай байсан. 2023 онд хэзээ ч байгаагүй 20 их наядын зардалтай төсөв баталж байгаа. Энэ байдал 2023 онд ч үргэлжилнэ. Энэ ачааны хүндийг нь иргэд үүрч, харин эрх баригчид найралсан төсөв дээрээ байх нь. Сүүлийн 4-7 жилийн хугацаанд музей, угтах, хаалга, хөшөө барилаа. Энэ бол тэвчиж болох зардал байсан.

Өнөөдөр хоёр иргэн тутмын нэг нь ядуу болчихсон байгаа ч арга хэмжээ авч байгаа юм алга. 2023 онд Монгол Улсын иргэдийн амьдрал сайжрахгүй нь тодорхой боллоо. МҮЭ өнгөрсөн долоо хоногт гарч ирж үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлсэн. Гэхдээ анхан шатны төрийн албан хаагчдын цалинг 50 хувь нэмье гэж байгаа ч 100 хувь нэмэх ёстой. Энэ шаардлагынхаа төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Монгол Улсын төсвийг батлахад 4-5 хоног үлдсэн. Энэ хугацаанд төсвийг татан авч, дахин боловсруулах шаардлагыг тавьж байгаа" гэлээ.

М.Оюунчимэг: Төсвийн хүрээний мэдэгдлийг Байнгын хороо, Ажлыг хэсэг бодит тооцоо, судалгаан дээр үндэслэж боловсруулах хэрэгтэй
М.Оюунчимэг: Төсвийн хүрээний мэдэгдлийг Байнгын хороо, Ажлыг хэсэг бодит тооцоо, судалгаан дээр үндэслэж боловсруулах хэрэгтэй
 
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг хүндэтгэн хүлээн авч уулзлаа
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг хүндэтгэн хүлээн авч уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.