Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ангууч буюу Б.Баттөр Жью-жицүгийн ДАШТ-д оролцох дасгалжуулагч багш, хүүхдүүдийн зардлыг гаргажээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 53 секунд

Абу Даби хотноо зохион байгуулагдаж байгаа Жью-жицүгийн мэргэжлийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн "Өнөр бүл" хүүхдийн төвийн дэргэд Almighty BJJ & MMA Academy спортын клубын сурагчид оролцохоор болоод байна. Оролцож буй гурван сурагч, дасгалжуулагч багшийн зардлыг Ангууч буюу Б.Баттөр өөрөөсөө гаргаж байгаа аж. Энэ тухай тэрбээр "Миний бие "Ододтой Бүжиглэе" шоү нэвтрүүлгийн ялагчийн шагналаар НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран "Өнөр бүл" хүүхдийн төвийн дэргэд Almighty BJJ & MMA Academy спортын клубээ байгуулаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэхүү хугацаанд манай клубийн 20 гаруй залуу тамирчид жью-жицү гээр тууштай хичээллэж дүүрэг, хот, улсын хэмжээний тэмцээн уралдаануудаас 30 гаруй шагнал хүртсэн. Хувь хүний хөгжлийн хувьд сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл гээд маш чухал зан чанарууд бие болж суурьшиж байгааг би өөрийн биеэр хүүхдүүдээсээ мэдэрч байгаа.

Өнөөдөр бид Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Жью-жицүгийн мэргэжлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор дасгалжуулагч багш болон гурван хүүхдүүдийн хамтаар бүх зардлыг гарган авч явж байна. Хүүхдүүдийн хамгийн анхны гадаад орон дахь нандин мэдрэмж, дурсамж, туршлагыг хамтдаа бүтээлцэж байгаадаа маш их догдолж байна. Энэхүү үйлд хувь нэмрээ оруулсан бүх найз нөхөд болон замын зардлыг шийдэж өгсөн МИАТ ХХК-д маш их баярлалаа. Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай" хэмээжээ.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг энэ сарын 15 хүртэл хийнэ
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг энэ сарын 15 хүртэл хийнэ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.