Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Энэ жил цэцэрлэгт нийт 124 мянган хүүхэд хамрагдсан. Үүнээс төрийн өмчит цэцэрлэгт 94.600, хувийн өмчийн цэцэрлэгт 30 мянган хүүхэд хамруулсан. Гурван удаагийн элсэлт хийсэн. Монгол Улс сургууль, цэцэрлэгийн дутагдалтай байгаа нь архитекторын төлөвлөлттэй шууд холбоотой. Улаанбаатарт 752 цогцолбор барилга баригдаж байна. Үүнээс 0.2 хувь нь буюу 20-хон цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн байна. Тиймээс архитектор төлөвлөлтийн даалгавар, барилга эхлүүлэх зөвшөөрөл, улсын комисст хүлээн авах процесс бүрт хариуцлагатай байлгахгүй бол цэцэрлэгийн тоо нь багасаад байна.
Цаашдаа цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилга төслийг батлахгүй байх, баталсан, магадлал хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, ашиглалтад оруулсан, барих зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх ажлыг зохион байгуулна. Тэгэхээр барилга байгууламжийн газар олголт, барилгын төсөл, архитектор төлөвлөлтийн даалгаварт загвар зураг төслийг батлахад цэцэрлэгийн барилга байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг норм журам дүрмийн дагуу заавал тусгаж хэрэгжүүлэлтийг хангаж ажиллах Засгийн газрын тогтоол гарсан" гэлээ.