Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Экспорт сайжирвал валютын нөөцөнд асуудал үүсэхгүй

Огноо
Унших
1 минут 16 секунд

Монгол Банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа. Тэрбээр,

"Монгол Улсын валютын нөөц нь экспортоор сэлбэгдэж явдаг. Нийт экспортын 94 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр гэх мэт. Алт, зэс, төмрийн хүдрийн экспортын хэмжээ өмнөх онуудын дунджаас тийм ч их зөрүүгүй байгаа. Хамгийн их бууралттай нь нүүрс.

Нүүрсний гаралт муу байна. Жилд 36 сая тонн нүүрс экспортлдог байсан бол энэ жил 20 сая тонн нүүрс гаргана. Тиймээс ковидын үеэс өмнөх үед очтол тодорхой хугацаа шаардаж байна. Тэгэхээр хэвийн нөхцөлд очсон үед экспортын орлого нэмэгдэнэ.

Нөгөө талаар экспортын орлого бэлэн мөнгөөр бус бараа материал орж ирэх гэх мэтээр өөр зүйлд зарцуулагдаж байгаа нь валютын нөөцөд дарамт учруулж байна. Энэ утгаараа экспорт сайжирвал валютын нөөцөнд асуудал үүсэхгүй гэж харж байгаа" гэв.

МОНГОЛБАНК: Ирэх онд Монголбанкны эх үүсвэрээр ипотeкийн зээлийг санхүүжүүлэх боломжгүй
МОНГОЛБАНК: Ирэх онд Монголбанкны эх үүсвэрээр ипотeкийн зээлийг санхүүжүүлэх боломжгүй
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.