Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Одбаяр: Биднийг хэрэгсэхгүй болсон хэрэг дээр шүүж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 51 секунд

Өнгөрсөн Баасан гарагт БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал эхэлсэн бөгөөд өнөөдөр үргэлжилж байгаа юм. Тодруулбал, цахим үндэстэн арга хэмжээг эсэргүүцсэн "NoDoubleStandart" хөдөлгөөнтэй холбоотой болон 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр дээрх таван иргэнийг Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулж, яллагдагчаар татсан байна.

Э.Одбаяр "Одоогоор "NoWar" хөдөлгөөний таван хүнд холбогдуулж эрүүгийн хоёр хэрэг, 10 хүнд зургаан зөрчлийн хэрэг үүсээд байгаа. Өнөөдөр хоёр эрүүгийн хэрэгтэй холбогдох шүүх хурал болж байна. Тус шүүх хуралд нийт долоон хүн хохирогчоор оролцож байгаа. Тухайлбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсын иргэн Л.Оюун-Эрдэнэ гэсэн гурван статусаар гомдож байгаа гэдгийг шүүх хуралд оролцож буй төлөөлөгчид нь хэлж байна. Түүнээс гадна цагдаагийн байгууллагаас гурав, шүүхийн шийдвэрээс гурван хохирогч байгаа юм.

Хоёр эрүүгийн хэргийн нэг нь цахим үндэстэн буюу "NoDoubleStandart"-тай холбоотой. Нөгөөх нь биднийг 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн гэх үндэслэлтэй үүсгэсэн хэрэг. Гэтэл тухайн оргосон гэх хүн оргоогүй гэдэг нь тогтоогдоод, хэрэг хэрэгсэхгүй болоод удаж байна. Хэрэгсэхгүй болсон хэрэг дээр шүүж байна гэхэд хилсдэхгүй" гэлээ.

Э.Цэрэндолгорыг бусдын нэр төлд халдсан хэмээн үзэж 3 сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлажээ
Э.Цэрэндолгорыг бусдын нэр төлд халдсан хэмээн үзэж 3 сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.