Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Цэрэндолгорыг бусдын нэр төлд халдсан хэмээн үзэж 3 сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 33 секунд

Иргэн Э.Цэрэндолгор нь нь олон нийтийн цахим сүлжээн дэх өөрийн “Suren” гэх фэйсбүүк хуудсаар “иргэн Б нь Э-тэй хамт шатаж нас барсан”, “иргэн М бол монголын хар тамхины зөөвөрлөгч, наймаачин, гаршсан гэмт хэрэгтэн”, “төрийн алба хаагч Д нь М-д үйлчилдэг, түүний хууль бус үйлдлийг нуун дарагдуулдаг” гэх агуулга бүхий, нэр бүхий 3 хүний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар, шүүгдэгч Э.Цэрэндолгорыг олон нийтэд тараасан дээрх агуулга бүхий мэдээлэл нь “үнэн бодит” болох нь тогтоогдоогүй тул тухайн хүмүүсийн талаар илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж үзэж, шүүхээс Э.Цэрэндолгорыг гэм буруутайд тооцов.

Тиймээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Э.Цэрэндолгорын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний эрүүл мэндийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан түүнд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолооны ард гар утас ашиглах нь нүдээ боогоод ангалын ирмэгээр гүйхтэй адил
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолооны ард гар утас ашиглах нь нүдээ боогоод ангалын ирмэгээр гүйхтэй адил
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.