Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Бага хурлын гишүүд дэд сайд Б.Болор-Эрдэнийг “огцруул” гэж бухимдаж эхэлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Олон улсын хуралдаанд оролцож байхдаа Орост сургууль төгссөн, боловсрол эзэмшсэн төрийн дунд шатныхантай холбоотой хэлсэн үг олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ.

Тэрбээр "Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан" гэж хэлжээ. Түүний хэлсэн энэ үг сошиал орчинд олон нийтийн эгдүүцлийг хүргээд зогсохгүй Ардын намын Бага хурлын гишүүд Б.Болор-Эрдэнийн хэлсэн үгийг хүчтэйгээр шүүмжилж эхэлсэн байна.

Бүр цаашилбал, Бага хурлын гишүүд сошиал флатформоороо дамжуулан дэд сайдыг Б.Болор-Эрдэнийг огцруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлцгээж, МАН-ын дунд үеийн төлөөллүүд нэлээн бухимдалтай байгааг эх сурвалж мэдээллээ.

Учир нь МАН-ын дунд шатанд ажиллаж байгаа дунд шатны мэргэжилтэн, төрийн албан хаагчдын дийлэнх нь Орост сургууль төгссөн, Орост боловсрол эзэмшсэн хүмүүс байдаг аж.

Юутай ч тэрбээр намынхаа гишүүдийн уурыг хүргэж, огцрох дээрээ ч тулж болзошгүй болоод байгаа бололтой.

СУРВАЛЖИЛГА: “Номун“ нэгдсэн эмнэлгийн 20 жилийн ойн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын дунд спортын арга хэмжээ зохион байгуулагдаж байна
СУРВАЛЖИЛГА: “Номун“ нэгдсэн эмнэлгийн 20 жилийн ойн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын дунд спортын арга хэмжээ зохион байгуулагдаж байна
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.