Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуулийн дагуу олгогдож байгаа нэг удаагийн буцалтгүй тусламжийн орлого нь татвараас чөлөөлөгдөнө

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 55 секунд

Иргэн Амар нь өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчид олгодог 36 сарын сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 26,940,400 төгрөг авсан, уг тусламжийг түүний ажиллаж байсан байгууллага болох “Д” ТӨХК-аас олгохдоо хүн амын орлогын албан татвар 10 хувь буюу 2,694,040 төгрөгийг суутган авсан байна.

Иргэн Амар үүнийг эс зөвшөөрч, “Д” ТӨХК-д холбогдуулан, “нэг удаагийн буцалтгүй тусламжаас татварт суутган авсан 2,694,040 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

“Д” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “… Амарт олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж нь татвар ногдох орлогод хамаарах бөгөөд уг татварыг суутган авч, татварын албаны дансанд тушаасан тул Амарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргав.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд, хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа нэг удаагийн буцалтгүй тусламжийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан тул шүүхээс иргэн Амарын өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үндэслэлээр авч байгаа нэг удаагийн буцалтгүй тусламж нь татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Амарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Д” ТӨХК-ийн нэг удаагийн буцалтгүй тусламжаас татвар суутган авсан үйлдлийг үндэслэлгүй гэж дүгнэн, “Д” ТӨХК-аас 2,694,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Амарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 1 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 1 хэм дулаан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.