Сүнсний баяраар хүүхдүүд айлуудын хаалга тогшиж чихэр гуйдаг. Тэгвэл өнгөрөгч бямба гараг буюу аравдугаар сарын 29-ны өдөр есөн настай охиныг доод айлын эрэгтэй чихэр гуйлаа хэмээн өшиглөж, зодсон гэх хэрэг гарсан талаар цахим орчинд тархсан.
Тэгвэл уг асуудлаар бид цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэс рүү өшиглөсөн байна" гэх дуудлага мэдээлэл аравдугаар сарын 29-ны 16:48 цагт бүртгэгдсэн.
Уг эрэгтэй нь 56 настай, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан. Одоогоор БГД-ийн Цагдаагийн I хэлтэс уг хэргийг шалгаж байна" гэв.