Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: “Суруга Монгол”-ын хэргийг шийдэж чадахгүй бол бид шударга ёс яриад ч хэрэггүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 21 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироож, эд хөрөнгийг нь бүлэглэн дээрэмдсэн хэрэгт Монгол Улсын хууль, хяналтын байгууллагын нөлөө бүхий хүмүүс холбогдон шалгагдаж байгаа талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн билээ. Өнгөрсөн 2012 оноос хойших 10 жилийн хугацаанд үйлдэгдсэн дээрх гэмт хэргүүдээс хамгийн дуулиантай нь “Суруга Монгол” корпорацийн гүйцэтгэх захирал Цүкэаки Харад хар тамхины хилс хэрэг тохож эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэрэг одоо хэрнэ шийдэгдээгүй, гэмтнүүд “гэмгүй” хүний дүрд тоглож хариуцлагын гадна үлдсэн хэвээр байгаа юм.

-“Суруга Монгол” корпорацийн гүйцэтгэх захирал Цүкэаки Харад хар тамхины хэрэг тохсон гэмт бүлэглэлийг яагаад зарлахгүй байгаа юм бэ? Бүтэн 10 жил өнгөрчихсөн дуулиант хэрэг одоо ямар шатандаа шалгагдаж байгаа вэ?

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Т.Гочоосүрэн нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, 2012 оны 2 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Палас” зочид буудлын 69 тоот өрөөнд байрлаж байсан Япон улсын иргэн “Суруга” Корпорацийн гүйцэтгэх захирал Цүкэаки Харагийн орны матрас доор мансууруулах бодисыг байрлуулж, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн” гэх хэрэгт Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2012.09.02-ны өдрийн 1093 дугаартай тогтоолоор Монгол Улсын иргэн Т.Гочоосүрэн, И.Тэргэл нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг давж заалдах шатны 10 дугаар шатны шүүхийн 2012.11.11.-ний өдрийн 975 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 1093 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн байсан. Одоо бол гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хувиараа бизнес эрхэлж байгаа юм билээ. Харин хэргийн хохирогч “Суруга Монгол” корпорацийн эзэн 70 гаруй насны Япон улсын иргэн Цүкэаки Хараг нас барсан гэсэн мэдээлэл би авсан. Манай хууль сахиулах байгууллагынхан Хүүхдийг нь хохирогчоор татаж авчрах ажлыг зохион байгуулж байна.

-“Суруга Монгол” корпорацийн эзэн эх орондоо очсоны дараа амиа хорлосон гэдэг мэдээлэл ч бий. Дээрх хэрэгт Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурц, Улсын ерөнхий Прокурор асан М.Энх-Амгалан, мөн Зам, тээврийн дэд сайд асан А.Гансүх, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд нарын нэр холбогддог. Эдгээр хүмүүсийг шалгаж, сэжигтнээр татсан уу?

- Энэ хэрэг одоо яг АТГ дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тусгай субъектүүд оролцосн хэрэг учраас АТГ-т харьяалагддаг. Тиймээс л энэ хэргийн араас та бүхнийг явж хамтарч ажиллаач ээ гэсэн агуулгаар энэ хурлыг хийж байгаа юм. Ер нь бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яг саяын хүмүүсийн нэр дурдагдаж яригдсан. Дээр нь хуучин ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхийн нэр холбогддог. Түүнчлэн А.Гансүхийн хамаарал бүхий компанид “Суруга Монгол”-ын хувьцаа шилжсэн юм билээ. Би энэ асуудлыг олон удаа ярьж байгаа. Энэ хэрэг шийдэгдэхгүй бол бид өнөөдөр шударга ёсны талаар яриад ч хэрэггүй. Япончуудын өмнөөс, гэр бүлийнх нь өмнөөс манай тодорхой хүмүүс уучлалт гуйх ёстой. Хууль бусаар газрыг нь булааж, барилга байгууламжийг нь авсан юм бол түүнийг улсын орлого болгож, хохирогчийн ар гэрийн гомдлыг барагдуулах ёстой гэж сануулмаар байна.

ХӨСҮТ: Томуу, томуу төст өвчинд цэцэрлэгийн насны хүүхдүүд их өртөж байна
ХӨСҮТ: Томуу, томуу төст өвчинд цэцэрлэгийн насны хүүхдүүд их өртөж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.