Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хууль бусаар томилогдсон 500 гаруй төрийн албан хаагчийн томилгоог хүчингүй болгосон“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 1 секунд

No description available.УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Төрийн албан сул орон тоо дээр шалгарсан алба хаагчдыг томилдоггүй, эрх ашгийн зөрчилтэй байдаг асуудалд Төрийн албаны салбар зөвлөл ажлаа хийж чадаж байгаа юу. Төрийн албан зөвлөл хуулийн хүрээнд арга хэмжээ авч байсан уу" гэлээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг "Төрийн албаны шинэтгэл олон хүрээнд явагдаж байгаа. Үүний нэг нь таван жил тутамд сумдад ажиллаж байгаа тамгын газрын захиргааны албан хаагчдад зургаан сарын нэмэгдэл олгохоос гадна заим зүйлүүдийг хуульд нэмэлт оруулахгүйгээр дүрэм журмуудад өөрчлөлт оруулах замаар хөдөөгийн хөгжлийн сэргээх ажлууд хийгдээд явж байгаа. Жишээлбэл, төрийн захиргааны байгууллагад ажиллах төрийн албан хаагчид тавигдах мэргэжлийн шаардлагыг байхгүй болгох чиглэлийг анх орж буй ажилчдад барьж байгаа. Мөн ажилласан жилийн босгыг хөнгөвчилж байгаа. Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх хэд хэдэн бэрхшээл, сорилтууд гарч ирсэн.

Ковидын хуулиайн заалтаар 2708 төрийн албан хаагч томилогдсон байсанд хяналт шалгалт хийсэн. 1310 төрийн албан хаагчийн нөхөгдөөгүй байсан тусгай шалгалтыг нээлттэйгээр зарлаж хийсэн. Мөн зарим хууль бус томилгоотой холбоотой 500 гаруй төрийн албан хаагчийн хууль бус томилгоог хүчингүй болгосон. Төрийн албаны зөвлөл хууль сахиулах ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа" хариулт өглөө.

М.Оюунчимэг: Хятадын зарим компаниуд руу “Эрдэнэс Тавантолгой“ ХК их хэмжээний мөнгө шилжүүлсэн  гэдэг мэдээлэл байна. Үүнийг Монголбанк мэдэж байгаа юу
М.Оюунчимэг: Хятадын зарим компаниуд руу “Эрдэнэс Тавантолгой“ ХК их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэдэг мэдээлэл байна. Үүнийг Монголбанк мэдэж байгаа юу
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.