Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбат "ҮБХ үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Тэргүүнээр нь би сонгогдсон. Улс орны эдийн засаг маш хүнд байна. Ирэх онд 1.3 тэрбум долларын өр төлнө. Гадаад валютын албан нөөц 2, 3 сарын хэрэгцээг хангахаар байна. Хүмүүсийн амьдрал ахуй унаж байхад төрийн, улсын мөнгө гэж алга. Татвар төлөгчдийн, хувийн хэвшлээс орж ирсэн мөнгийг УИХ захиран зарцуулах гээд сууж байна. Энэ бол маш хариуцлага.
Бид төсвийн төслийг буцаа гэж шаардаж байгаа. Учир нь алдагдалтай төсөв өргөн баригдсан. Мөнгөний бодлогын хүү 12 хувьд очсон. Зээл гарахаа байсан. Валютын ханш хоёр өөр байна. Төсвөө сайжруулаад буцаж оруулмаар байна. Тиймээс хувийн хэвшлийг дэмжсэн, нөхцөл бололцоондоо тааруулсан сайн төсөв оруулж ирмээр байна.
Ардчилсан намын бүлэг сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байна. Эрх баригчдын утсан хүүхэлдэй болсон хэдэн нөхдүүд энд явж байгааг монголын ард түмэн явж байна. АН-ын бүлгийн зургаан нөхөр Үндсэн хуулийг худалдсан.
УИХ нь УИХ биш болсон. Засгийн газар нь хяналт тавьдаггүй нөхцөл байдалтай болчихлоо. УИХ-ын даргыг хар. Саяхан л Турк руу явсан. Гэтэл одоо баахан хүн дагуулаад Солонгост явж байна. Энэ хооронд улсын төсвийг яаж хэлэлцэж байгааг харж байна уу. Ямар ч хариуцлагагүй, нэр төдий л хуралдаж байна" хэмээлээ.