Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Банкуудын чанаргүй зээлийн хувь салбараараа хямралд өртөх хэмжээнд хүрээгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Туваан "Банкуудад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл гэх зүйл бий. Чанаргүй зээл нь 2.5 их наяд даваад явчихсан. Энэ нь эргээд банкны салбарын хямрал руу явж байгаа юм биш үү. Монгол банк энэ тал дээр ямар бодлого барьж байгаа вэ. Үнэ тогтворжуулах хууль хэр хэрэгжиж байна вэ" гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Нийт зээлийн 10.9 хувь нь чанаргүй гэсэн ангилалд байгаа. Өмнө нь чанаргүй зээлийн хэмжээ 14 хувьд хүрч байсан үе бий. Энэ бол муу хэмжээ биш гэж харагдаж байгаа. Саяхан олон улсын вальютын сангийн баг ирж ажиллаад явсан. Төв банкны зүгээс активын чанарын үнэлгээг системийн таван том банкинд хийсэн. Чанаргүй зээлийн хэмжээ сайжирч байна гэж харагдахаар байгаа. Банк санхүүгийн салбар эдийн засгийг дэмжих хэмжээний харьцааны үзүүлэлт сайтай байгаа гэж хэлж болно.

Үнэ тогтворжуулах хуульд заагдсан мах, гурил, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүн бий. АИ92 бензины хувьд санхүүжилт хэвийн. Мах, гурилын хувьд хөдөө аж, ахуйн зээлийг олгоод явж байгаа. Эх үүсвэр нь арилжааны банкнаас гарна. Улсын төсөв дээр хүүний татаас байдлаар суулгаад явж байгаа юм. Махны нөөц бэлтгэл дээр банкууд зээлээ олгоод эхэлчихсэн. Сүүлд авсан мэдээллээр 40-50 тэрбум олгогдоод явж байгаа" гэв.

С.Амарсайхан: 8 хувийн хүүгээр ипотекийн зээл авсан иргэдийнхийг 6 хувь руу оруулах асуудлыг удахгүй шийдвэрлэнэ
С.Амарсайхан: 8 хувийн хүүгээр ипотекийн зээл авсан иргэдийнхийг 6 хувь руу оруулах асуудлыг удахгүй шийдвэрлэнэ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.