Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбат: Өдөрт 360-аад машин гарч байгаа. Үүнийг нэмэгдүүлж байж валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжтой

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 18 секунд

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон.

Тэрбээр өчигдөр орой “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр ажиллахаар очсон бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн тамга тэмдгийг нь хурааж авсан байдаг.

Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.

-Та өчигдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллажээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод өчигдөр 15.00 цагаас хойш ажилдаа орчихсон. Би юун түрүүнд 500 сая ам.долларыг экспортоор нэмэгдүүлэх замаар олж ирэх. Энэ талаараа ажиллаж байна. Нэн яаралтай төлөвлөгөө гаргасан. Би Засгийн газрын өгсөн үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

-"Эрдэнэс Тавантолгой"-д нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Өдөрт 360-аад машин гарч байгаа юм байна. Бид энэ эрчээрээ явбал Засгаас өгсөн үүргийг биелүүлэх боломжгүй. Үүнийг нэмэгдүүлж, экспортоо нэмэгдүүлж байж валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжтой. Тэгэхээр богино хугацаанд ажлаа уялдуулна.

Т.Аюурсайханг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Т.Аюурсайханг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.