Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх мэдээллийг холбогдох сайдууд өгч байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Дархны замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Дарханы замын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн 2 жилийн хугацаанд өнгөрсөн. Зохион байгуулалтын зарим алдаа дутагдлаас болж удаашралтай явж ирсэн. Энэ амралтын өдрүүдээр буюу бүтэн сайн өдөр Дарханы замын хоёр урсгалыг нээх үйл ажиллагаа болохоор боллоо.
Яг өнөөдрийн байдлаар 500 орчим метр замын хучилт хийгдээд дуусгавар болно. Ирэх өдрүүдэд тэмдэг тэмдэглэгээг дуусгаж, бүтэн сайн өдөр албан ёсоор нээхээр боллоо" гэв.