Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Мөнхчулуун: “Мобиком“ компаниас хэрэглэгчийн боломжийг хязгаарласан зөрчил илэрсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа үүрэн телефоны компаниуд хэрэглэгчдийг хохироосон тухай дурджээ. Тухайлбал, "Мобиком" компани хэрэглэгчийн бараа үйлчилгээг чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарлан хууль зөрчсөн гэсэн юм.

Тэрбээр энэ талаар, ""Мобиком" компани гэхэд дараа төлбөрт "Миний мобиком" багц, хосолсон төлбөрт "Хайбрид" багц хэрэглэгчдэд санал болгодог. Энэ нь хэрэглэгч өөрийн хэрэглээндээ нийцүүлж бараа үйлчилгээг чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарласан. Мөн хоногтой картаар нэг дор хоёр удаа цэнэглэхэд нэгж нь нэмэгдсэн ч хоног нь нэмэгддэггүй зөрчил илэрсэн.

Бүх л компани дээр зөрчил гарсан. Зөрчилтэй асуудлууд дээр нь 30 хоногийн хугацаатай албан даалгавар хүргүүлээд байна" гэжээ.

ТЦА: Зөрчил гаргасан машины зургийг E Police руу илгээсэн иргэнийг урамшуулах асуудал яригдаж байна
ТЦА: Зөрчил гаргасан машины зургийг E Police руу илгээсэн иргэнийг урамшуулах асуудал яригдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд