2018 оноос иргэд, жолооч нарын замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, дүрмийн зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран “E-Police” аппликэшнийг нэвтрүүлсэн байдаг.
Эл аппликейшнээр дамжуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журмыг албаныхан боловсруулж эхэлсэн бөгөөд одоогоор батлагдаагүй, хэлэлцүүлгийн шатанд яваа аж.
Тус журамд иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн зөрчлийн мэдээллийг хянаж үзээд шийтгэл ноогдуулсаны дараагаар зөрчил гаргасан иргэн тухайн зөрчлийнхөө торгуулиа төлсөн тохиолдолд илрүүлсэн иргэнд тодорхой урамшууллыг хуульд заасан хувь хэмжээгээр буцаан олгох боломжтой талаар тусгажээ.