Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өгөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай  шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын хэлтэс нь 30 гаруй мянган хүн амд гамшгаас хамгаалах үйл ажиллагаа үзүүлэхээс гадна зэргэлдээ Хэнтий, Төв аймгийн сумдын дуудлагад хүрч ажилладаг. Багануур дүүргийн хувьд хүчтэй салхи, малын гоц халдварт өвчин, ой хээрийн болон объектын түймэр, үер усны болон автын осол зонхилон тохиолддог байна.

Шуурхай албаны автомашинтай болсноор гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байна гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
 
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.