Самбо бөхийн өсвөр үе, залуучууд, сурагчдын ДАШТ Армений нийслэл Ереванд гурав дахь өдрөө үргэлжилж байна. 23 орны тамирчид өрсөлдөж буй тэмцээнд өчигдөр манай тамирчид сурагчдын төрөлд 5 медаль зүүсэн. Тэгвэл хоёр дахь өсвөр үеийн эрэгтэйчүүдийн ангилалд 1 алт, эмэгтэйчүүдийн ангилалд 4 мөнгө, 1 хүрэл нийт 6 медаль хүртлээ.
Эр 64 кг: Батхуягийн Батдаваа /Алтан медаль/
Эм 47 кг: Наранбаярын Ундрахбаяр /Мөнгөн медаль/
54 кг: Оюунгэрэлийн Оюунчимэг /Мөнгөн медаль/
72 кг: Уран-Өлзийгийн Анужин /Мөнгөн медаль/
+80 кг: Цэрэндолгорын Санжидмаа /Мөнгөн медаль/
65 кг: Дарханбатбаярын Есүй /Хүрэл медаль/
Эх сурвалж: MGL sport