"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь өчигдөр чөлөөлсөн. Тодруулбал, түүнийг удаа дараа ёс зүйн алдаа гаргасан болон хугацаат үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр ажлаас нь ийнхүү чөлөөлсөн байдаг.
Тэгвэл түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболдыг томилжээ. "Өргөө" амаржих газрын даргыг сайдын тушаалаар томилох юм.
Сануулахад, Ж.Энхцэцэгийг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн ЭМЯ-наас шалгаж эхэлсэн гэх ба энэ хугацаанд ес орчим зөрчил илэрсэн аж.