Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жаргалмаа: Хүүхэд хамгаалах түр байранд очиж үзээд зүрх өвдсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Хүүхэд хамгааллын төсөв нэмэгдсэн ч хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн үзүүлэх боломжгүй байдал хэвээр байна.

2023 оны төсөв орж ирэхтэй зэрэгцээд ХНХЯ-наас 10 тэрбум төгрөгийг төсөвлөж, Сангийн яаманд саналаа өгсөн юм байна. Гэтэл 5.2 тэрбум төгрөг төсөвлөж оруулж иржээ. Төр 0-18 насны хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээгээ танаж байна. Төсөвт танаж болох олон зүйл байгаа. Төсвийн таналтыг ийм зүйлээр хийж болохгүй.

Бид хэмнэх төсвөө хэмнэж чадаж байна уу. Хүүхдүүд чинь ямар байранд түр хамгаалагдаж байна. Хамгаалах нэрээр хорьж байгаа юу. Ажлын хэсэг очиж үзсэн. Үнэхээр зүрх өвдсөн. Хүүхдүүдээ ингэж хамгаалмааргүй байна" гэв.

Сангийн яамнаас "Хүүхэд хамгааллын зардал 8 тэрбум төгрөг хэвээрээ байгаа. Хүүхдийн тусламжийн 108, хүүхэд хамгаалах түр байр, Өнөрбүл төв, ГБХЗХГ зэрэг байгууллагуудын нийт зардал 31 тэрбум 481 сая төгрөг байгаа. Ирэх оны төсвийн төсөлд 31 тэрбум 527 сая төгрөг гэж хадгалагдсан" гэв.

ШЕЗ: 15 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүллээ
ШЕЗ: 15 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд