Дунд сургуулийн сурагчид зодоон хийж буй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд тавигджээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өнгөрсөн долоо хоногт 48 дугаар сургуулийн сурагчид бүлэг зодоон хийлээ гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирж, нийгмийн сүлжээнд тухайн үеийн бичлэг нийтийг эмзэглүүллээ.
Би энэ сургуулийн төгсөгч. Тиймээс ахын болон Хууль зүй, дотоодын хэргийн сайдын хувиар маргаан өдүүлсэн, таслан зогсоосон хүүхдүүд болон сургуулийн удирдлага, багш, зарим эцэг эхчүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, ярилцлаа.
Өөрийгөө олох, мэргэжил сонголтоо хийх чухал насандаа яваа дүү нар минь сайхан нөхөрлөж, сурч мэдэхийн төлөө тэмүүлэх ёстой. Болчимгүй алдаа гаргах вий, дахиж ийм үйлдэл битгий гаргаасай гэсэндээ зөвлөж, асран хамгаалагчид болон багш, сурган хүмүүжүүлэгчиддээ өнөө цагийн өсвөр насны хүүхдүүдийн онцлогийг анхаарч, сайтар тусалж, зөвлөж байгаарай гэж хүсье.
Дүү нарт цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье" гэжээ.