2023 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж батлах гэж байгаатай холбогдуулан иргэдээс цахим хуудсаар авч буй саналын явцын талаар УИХ-ын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөс Б.Эрдэнэбаяраас тодрууллаа.
-Монгол Улсын ирэх оны төсвийг хэлэлцэж батлах үйл явцад иргэдийн саналыг тусгах ажлыг цахимаар зохион байгуулж байгаа. Одоогоор хичнээн иргэн хандаж саналаа өгсөн байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 5758 иргэн хуулийн төсөлтэй танилцсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 297 иргэн саналаа өгснөөс D-parliament цахим системээр 39 хүн, гар утсаар 70 хүн, цахим шуудангаар 200 хүн саналаа ирүүлсэн байна. Цаашид санал авахад 5 хоног үлдсэн учраас иргэд ирэх оны улсын төсөв дээр идэвхтэй саналаа ирүүлэх нь чухал байна.
-Иргэдийн өгсөн саналыг нэгтгэж ирэх оны төсвийн төсөл дээр магадгүй зарим нэг зүйлийг тусгах, шүүмжлэлтэй зүйлсийг нь хасах боломж хэр нээлтэй байх вэ?
-Төсвийн хуулийн зүйл заалт бүр дээр иргэдээс санал авах нь чухал байна. Иргэдийн саналыг нэгтгэх, ангилах ажилд ажлын хэсэг ажиллаж байгаа учраас тухайн саналуудыг нэгтгээд бүх нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах юм. Хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг холбогдох байнгын хороод руу хүргүүлж төсвийн төсөлд тусгуулах асуудлыг хэлэлцэх хэлэлцэнэ.
-Одоогийн байдлаар саналаа өгсөн иргэдээс ямар асуудал дээр саналаа түлхүү өгч байгааг эрэмбэлж үзсэн үү?
-Өнгөрсөн 5 хоногийн хугацаанд саналаа өгсөн иргэдээс харахад ЕБС-иудын байр, дотуур байрны хүрэлцээ, багш боловсон хүчний хомсдолтой байдал, суралцах орчны хүрэлцээ хангалтгүй байгаа байдалтай холбоотой саналуудыг ирүүлж байна. Мөн хүүхдийн мөнгийг олгох асуудал дээр иргэд байр сууриа илэрхийлж саналаа өгсөн байна.
-Иргэдээс D-parliament цахим хуудсанд яаж саналаа өгөх вэ. Мэдээлэл хангалтгүй байна гэсэн асуудлыг тавьж байгаа. Үүнд дээр дэлгэрэнгүй тайлбар хийнэ үү?
-Гар утас болон бүхий л төрлийн компьютер дээр цахим D-parliament цахим систем рүүгээ ороод 2023 ны хуулийн төслийг бүтнээр нь харж болно. Тэндээс санал өгөх гэсэн цонхон дээр дарж саналаа өгөх ёстой. Нэг гол анхаарах зүйл нь, заавал өрийн и-мэйл хаягаараа нэвтрэх ёстой. Зарим иргэдийн хувьд и-мэйл хаяг алдаа заадаг, эсвэл нэг хаягнаас дахиж нэвтрэх гэсэн зөрчлүүд багагүй гарч байна. Тиймээс нэг хаянаас нэг л удаа нэвтэрч саналаа өгөх боломжтой байгаа. Дахин иргэддээ сануулахад Төсвийн байнгын хорооноос анх удаа “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 10-р сарын 19-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар гэж байна. Үүнтэй холбогдуулан иргэдйн саналыг 10 дугаар сарын 17-ныг дуустал “D-Parliament” цахим хуудас болон [email protected] мэйл хаягаар авч байгаагаас гадна 51-262727 тусгай дугаараар авч байна.