Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Манай улс авлигажсан улсын тоонд орсон учраас Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэлэлцээд явах ёстой

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 14 секунд

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төсөлтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Манайхан матаас гээд социализмын үеийн айдастай явдаг. Барууны орнуудын гэмт хэргүүдийг илрүүлсэн нь шүгэл үлээгч л болдог. Манай улс авлигажсан улсын тоонд орсон. Тиймээс энэ төрлийн асуудал дээр болгоомжлол байгаа. Гэхдээ иргэд хооронд хүндрэл үүсгэх гэж байгаа хэрэг бус. Харин эрх мэдлийн орчинд авлигатай холбоотой асуудал дээр болгоомж, авлига авах сэдэл санааг хязгаарлах асуудал шүү дээ. Түүнээс биш тав гурван цаас аваад явах зүйл биш. Хууль зүйн талаасаа хэлэлцээд шийдвэрлээд явах ёстой. Зохицуулалтад дутаа зүйлс байгаа. Түүнтэйгээ уяад явах ёстой. Дэмжихгүй, хэлэлцэхгүй байж болохгүй " гэв.

МИАТ-ийн В737 МАХ агаарын хөлөг 3 жилийн дараа Гуанжоу хот руу анхны нислэгийг амжилттай үйлдлээ
МИАТ-ийн В737 МАХ агаарын хөлөг 3 жилийн дараа Гуанжоу хот руу анхны нислэгийг амжилттай үйлдлээ
 
МАН УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө
МАН УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.