Нийтийн тээврийн араас буй сурагчийн бичлэг олон нийтийн хэрэгслээр цацагдсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тус бичлэгт нэгэн сурагч автобусанд суухаар араас нь гүйж байгаад унасан дүрс гардаг. Тэгвэл тус бичлэг нь өнгөрсөн тавдугаар сард гарсан үйл явдал бөгөөд Зүрх уулын эцсийн буудлаас автобус хөдлөх явцад хүүхэд араас гүйж унажээ.
Уг автобусны жолооч "хүүхэд араас нь гүйж байгааг мэдээгүй. Толиндоо хараагүй" гэх тайлбарыг өгчээ. Харин охин унахдаа гараа хугалж, зөөлөн эдийн гэмтэл авсан байна.
Мөн автобусны жолоочид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцсон гэдгийг албаныхан мэдээллээ.