Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Сандаг-Очир: Монголд ажиллах хүн олдохгүй байдаг. Гэтэл ихэнх залуучууд БНСУ руу ажиллахаар явж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн” Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Аудитын дүгнэлт хангалтгүй, уялдаа холбоогүй гэж гарчээ. Үүнтэй санал нэг байна. Яамныхан өөрсдөө үүнтэйгээ санал нэг байна уу. Та бүхэн ажилгүйдлийн түвшинг яаж тогтоодог вэ. Монголд ажиллах хүн олдохгүй байна гээд байдаг. Гэтэл ихэнх залуучууд нь БНСУ руу ажиллахаар гараад явчихлаа" хэмээлээ.

ХНХ-ын дэд сайд С.Зулпхар "Хүмүүсийн ажлын байр харилцан адилгүй байдаг. Зарим тохиолдолд 500 мянган төгрөгийн богино хугацаатай ажлын байр байна. Үүнд тохирсон байдлаар ажлын байрны хөтөлбөр хэрэгждэг. Ажлын байранд дэмжлэг үзүүлсэн бол мөшгих судалгаа хийдэг. Судалгааны үр дүнгээр тухайн хүн ажлын байраа хадгалж чадаж байна уу гэдгийг тодорхойлоод ирэх жилийн үйл ажиллагааг илүү нарийвчлан шинжилдэг" хэмээлээ.

С.Бямбацогт: Хөтөлийн цементийн үйлдвэр түр зогссоноос цементийн үнэ өссөн
С.Бямбацогт: Хөтөлийн цементийн үйлдвэр түр зогссоноос цементийн үнэ өссөн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд