Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Хөтөлийн цементийн үйлдвэр түр зогссоноос цементийн үнэ өссөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр "ОХУ-аас УБТЗ ХНН-ийн үнэ тарифыг нэмэх санал гаргасан. Жишээ нь, Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 8100 төгрөг, автобусаар явахад 30 мянган төгрөг байдаг. Хямд үнэтэйгээс болоод олон ажил алдагдалтай ажилласан байна. Тиймээс цаашид бараа, бүтээгдэхүүний үнийг дахин өсгөхгүйн тулд УБТЗ үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрч байна. Бид эхний ээлжид үе шаттай тарифыг нэмнэ" гэлээ.

Мөн Дарханы замын асуудалд "Бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгахаар ажиллаж байна. Бүх цемент Дарханы замын бүтээн байгуулалтын ажил руу явж байгаа учир үнэ нь нэмэгдсэн гэх яриа гарсан байна лээ. Тийм зүйл байхгүй. Энэ бол худал мэдээлэл. Монголын гурван том цементийн үйлдвэр болох МАК, Монцемент, Хөтөл зэрэг үйлдвэрүүд өдөрт тус бүр 3000 тонн цемент гаргадаг байсан. Наймдугаар сарын 16-наас Хөтөлийн цементийн үйлдвэр түр зогсч зах зээл дээр өдөрт 6000 тонн цемент нийлүүлэгдэж байна. Үүнтэй холбоотой үнэ өссөн" гэлээ.

Ч.Ундрам: Халамжийг давхардсан тоогоор 2.5 сая иргэн авч байгаа гэх судалгаа байгаа юм байна
Ч.Ундрам: Халамжийг давхардсан тоогоор 2.5 сая иргэн авч байгаа гэх судалгаа байгаа юм байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд