Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросууд Ц.Элбэгдоржийн мэдэгдэлд эмзэглэж, шатахууны асуудлыг тойруу аргаар хөндөж эхэлсэнд УИХ-ын дарга НЭГ ЦОНХНЫ бодлогыг сануулав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 27 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатарын намрын чуулганыг нээж хэлсэн үгэнд анхаарал татсан хэсгүүд хэд хэд байлаа. “Төр бизнес хийе” гэдгээс эхлээд олон нийтийн дүргүйцэл, шүүмжлийг хөдөлгөсөн хэсгүүд ч байв.

Тэгвэл гадаад бодлоготой уялдуулж хэлсэн зарим үгс нь тодорхой зорилготой, зарим нэг хүнд хандсан байж болзошгүйг улс төрийн хүрээнийхэн онцолж байна. Тодруулбал, тэрбээр “Хүн төрөлхтөнд “Хүйтэн дайн”-аас хойших хамгийн аюултай эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа энэ цаг үед, төрийн түшээд, улс төрийн нам хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд Үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлаа эрхэмлэн дээдэлж, нам, улс төрийн талцал хуваагдал, хийрхлийг хойш тавин, Монгол Улс гадаад харилцаандаа нэг цонхны бодлогыг тууштай баримтлах ёстой гэдгийг тэмдэглэж хэлмээр байна” гэв.

Гадаад бодлогыг Ерөнхийлөгч тэргүүтэй төрийн гурван өндөрлөг, мөн хариуцсан салбар яам нь голчилж хэрэгжүүлдэг. Гэтэл УИХ-ын дарга нам, хувь хүнийг заавал “нэг цонх”-ны бодлогод уриалж, онцолсон нь сонирхол татаж байна.

Тэгвэл тэрбээр, энэ үгээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид зориулж хэлсэн гэнэ. Учир нь экс Ерөнхийлөгч арав орчим хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дайныг шүүмжилсэн мэдэгдэл цахим орчинд хийсэн юм. Уг мэдэгдэл нь ч өндөрийг авч олон улсад хүртэл “Монгол Путины дайныг эсэргүүцэв” гэх агуулгаар цацагдав. CNN тусгайлан онцолж, сошиал орчинд давалгаалуулсан юм.

Харин уг үйл явдал Оросуудад таалагдаагүй бололтой. Тэд Ц.Элбэгдоржийн мэдэгдлээс хойш шатахууны нийлүүлэлт, үнийн асуудлыг тойруу агуулгаар хөндөж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Хэрвээ нөхцөл байдал энэ хэвээрээ буруугаар эргэвэл Оросын талаас хөнгөлөлтэй үнээр авч байгаа шатахуун асуудалд орж магадгүй байгаа аж.

Ерөнхий сайд сая Владивосткт болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр энэ он дуустал АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар байсныг 2027 он хүртэл урт хугацаанд сунгах хэлэлцээрийг хийж ирсэн. Мөн дизель түлш дээр 10 хувийн хөнгөлөлт авахаар тохирсон. Товчхондоо, энэ тохиролцоо үгүй болох магадлалтай гэдгийг Оросууд үгээрээ биш, үйлдлээрээ сануулаад эхэлжээ.

Тиймээс л УИХ-ын дарга тусгайлан онцолж нам, хувь хүмүүсийн хийрхэлийн тухай өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, В.Путины хийж байгаа дайны мөн чанар, барьж буй бодлогыг эсэргүүцэх, дэмжих нь Ардчилсан нийгэмд байх энгийг үзэгдэл ч гэсэн төр засгийн өндөр дээд албан тушаал хашиж явсан хүмүүс хэлэх үг, хийх үйлдэлдээ анхаарахгүй бол болохгүй бололтой. Эдгээр хүмүүс мөнхийн хоёр хөршөөсөө шалтгаалж, геополитикийн бодлого хязгаарлагдмал гэдгийг санах нь зүйтэй. Мэдээж ардчилсан тогтолцоотой, тусгаар улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нээлтэй.

Дэлхий түүнийг шүүмжилж хийж байгаа дайн, явуулж байгаа улс төр нь урагшгүй яваа Оросууд нэг л өглөө шатахууны крантаа хаахад, эсвэл үнийг нь нэмэхэд манайх улсаараа хүнд байдалд орно. Бид үгүйсгэх аргагүйгээр тэдний шатахууны хамааралд бүрэн орчихсон байгаа нь үнэн. Өнгөрсөн жилийн өдийд үйлдвэр засвартай гэдэг шалтгаанаар шатахууны нийлүүлэлтээ хэдхэн хоног зогсооход л нийтээрээ шатахууны хомсдолд орж, дээр дооргүй бужигнаж байсныг санахад илүүдэхгүй байх.

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд УИХ-ын даргын энэ үгэнд эгдүүцсэн үү, эсвэл 30 жил бүтээсэн ардчиллыг нь муулсанд бухимдсан уу. Г.Занданшатарын ардчилалтай холбоотой үгийг өлгөж заваад цахим хуудсандаа зад шүүмжилж хариуг нь барьсан байна лээ.

Б.Ганчулуун: Мандах, Ганчулуун хоёр тэс өөр ертөнцтэй хүмүүс
Б.Ганчулуун: Мандах, Ганчулуун хоёр тэс өөр ертөнцтэй хүмүүс
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.