Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын нэгэн сургуульд зэвсэгт этгээд гал нээж 13 хүний аминд хүрсэний 7 нь хүүхэд байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 36 секунд

Оросын төв хэсэгт байрлах нэгэн сургуульд зэвсэгт этгээд гал нээж, 13 хүн амиа алдаж, 21 хүн шархадсан талаар Оросын албаны хүмүүс мэдэгдлээ. Хохирогчдын дунд Ижевск хотын 1000 орчим сурагчтай сургуулийн долоон хүүхэд байгаа юм.

Зэвсэгт этгээд хэргийн газар амиа хорлосон бөгөөд өмнө нь тус сургуульд сурч байсан аж. ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр буудалцаан болсон барилгын дотор сандарч буйг харуулсан бичлэгүүд нийтлэгдсэн байна.

Зарим бичлэгт ангийн шалан дээр цус, цонхонд сумны нүх гарч, хүүхдүүд ширээ дор бөхийж байгаа нь бичигдэн үлджээ.

Амиа алдсан 13 иргэний долоо нь хүүхэд, зургаа нь том хүн байсан түүний хоёр нь хамгаалалтын ажилтан, хоёр багш байсан аж. Сургуулийн байрнаас ажилчид болон сурагчдыг нүүлгэн шилжүүлээд байна.

Мөрдөн байцаах хорооноос цахим сүлжээнд байрлуулсан бичлэгт буутай этгээд нацистын бэлгэдэл бүхий подволк өмсөж, шалан дээр нас барсан байхыг харуулсан байна. Мөрдөн байцаагчид түүний оршин суугаа газарт нэгжлэг хийж байна.

Бүс нутгийн тэргүүн есдүгээр сарын 29-н хүртэл гашуудал зарласан. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч халдлагад гүнээ гашуудаж байгаагаа мэдэгджээ

Маргааш Улаанбаатарт 22 хэм дулаан байна
Маргааш Улаанбаатарт 22 хэм дулаан байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.