ЛендМН ББСБ-ын зүй бус үг хэллэг ашигласан сурталчилгааны талаар ШӨХТГ-с шалгалт хийжээ.
Энэ талаар ШӨХТГ-аас мэдээлсэн бөгөөд "Шалгалтаар тус сурталчилгааг устгаж, зөрчлийн үр дагаврыг арилгасан байх тул цаашид Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчихгүй байх талаар улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлж мэдэгдэл гаргууллаа. Бусад албан байгууллага, иргэд үйл ажиллагаагаа сурталчлахдаа Зар сурталчилгааны хуулийг мөрдөж ажиллахыг АНХААРУУЛЖ байна.
Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн хууль бус сурталчилгааг захиалсан, бүтээсэн, түгээсэн этгээдүүдийг тус бүр 5-9 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байдаг болно" гэжээ.