Цахим хөгжил харилцаа холбооны яам алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага (APT)-тай хамтран “Алслагдсан бүс нутагт FM радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалтад Япон улсын KDDI сан, Далайн кабель, харилцаа холбоо корпорац /OCC/, WASEDA их сургууль, JTEC зэрэг байгууллагын төлөөллүүд, Онцгой байдлын ерөнхий газрын болон харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчдийн инженер, техникийн ажилчид хамрагдаж байна.
Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "АНДЦХБ, KDDI сантай хамтран хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах” төслийн ач холбогдол, үр дүнтэй.
FсM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS ситем нэвтрүүлэх” төслөөр Хөвсгөл далайд анхны удаа далайн шилэн кабелийг суурилуулж мөн Хөвсгөл аймгийн Цагаан үүр, Налайх дүүргийн Тэрэлжид FM радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцыг суурилуулан, тухайн орон нутгийн нийт 600 өрхөд радиогийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг хүлээлгэн өгнө. Ингэснээр эдгээр иргэд гамшгийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авах боломжтой болох юм" гэлээ.