Зам тээвэр хөгжлийн яамны дэд сайд Л.Халтар Дарханы замд ажиллажээ. Тэрбээр "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын багц-4 буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил эрчимтэй хийгдэж байна. Цайдамын хөндий талаасаа эхний 9 км замын хучилтыг хийсэн. Энэ ажил үргэлжилж байна.
Яг одоо Баруунхараагийн хойд талын сэтэрхий хөтлийг уруудаад суурь асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэж байна.
Баруунхараагийн төвөөр дайрсан хэсгийн авто замыг энэ 7 хоногийн сүүлээр нээхээр төлөвлөж байна.
Мөн багц-2 буюу Арж капитал ХХК-ийн гүйцэтгэж буй хэсэгт одоогийн байдлаар 24,7 км авто замд хучилт хийж, 22,5 км хүртэл шинэ замаараа хөдөлгөөнөө нээлээ" хэмээлээ.