Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадуудад борлуулах зорилготой их хэмжээний самар бэлтгэж байсан иргэнийг шалгаж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Иргэдээс их хэмжээний самар худалдан авч хадгалан хятадуудад борлуулахаар бэлтгэж байсан хүмүүсийг хууль сахиулахын байгууллагынхан шалгаж эхэлээ.

Тодруулбал иргэн Б.Б гэх 46 настай эр өнгөрсөн сарын 20-ноос хойш нийслэлийн ногоон бүсийн Гачуурт, Улиастай, Хандгайт зэрэг газар руу хүмүүсийг гаргаж их хэмжээний самар бэлтгүүлж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дахь хоёр агуулахад 20-30 тн самар хадгалж байсныг цагдаагийн албаныхан илрүүлжээ. Хууль сахиулахын ажилчид шалгалтаа нарийвчлан явуулахад нийслэлийн Байгаль, орчны газрын ажилтнуудтай хуйвалдан дээрх агуулах руу оруулж ирдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иргэн Б.Б-тэй хамт Т.Т гэх 40 настай эрийг шалгаж буй бөгөөд иргэдээс нэг кг-ыг нь 6000-7000 төгрөгөөр худалдан авч хятадуудад 14 мянгаас 17 мянган төгрөгийн хооронд борлуулахаар тохиролцоо хийсэн байна..

ЯТТТ-ын удирдлагууд нас барсан иргэдийн шарилыг зөөлгөхөд хувийн компанид давуу байдал олгож 100 сая төгрөгийн хахууль авчээ
ЯТТТ-ын удирдлагууд нас барсан иргэдийн шарилыг зөөлгөхөд хувийн компанид давуу байдал олгож 100 сая төгрөгийн хахууль авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд