Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан нас барсан иргэдийн шарилыг зөөлгөхөд хувийн компанид давуу байдал олгож, эл үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авчээ. Тодруулбал, гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож, 100 сая төгрөгийн хахууль авсан хэргийг АТГ-аас шалгаж дууссан байна.
Улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.