Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд маргааш 28 хэмийн дулаан байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 49 секунд

9-р сарын 11-ний 20 цагаас 09-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Алтайн уулархаг нутгаар 12-17 градус, говийн бүс нутгаар 29-34 градус, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

СУРВАЛЖИЛГА: Сурагчдад 1500 төгрөгийн үнэтэй “ЖАНХУУ“ идүүлмээргүй байна
СУРВАЛЖИЛГА: Сурагчдад 1500 төгрөгийн үнэтэй “ЖАНХУУ“ идүүлмээргүй байна
 
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.