Хэд хоногийн өмнө сургуулийн насны хүүхдүүд автобусанд багтахгүй зам дээр үлдэж буй бичлэг цахим орчинд тархсан. Уг үйлдэлд Тээврийн цагдаагийн алба автобусны жолоочид Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдад аюул, осолтой байдал үүсгэж хөдөлгөөнд оролцсон хэмээн зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Нийслэлийн хэмжээнд автобусны хүрэлцээ дутмаг, байнга даац хэтэрсэн, хэрэглээний хугацаа дууссан автобусаар иргэдэд үйлчилж, ажлаа хийж буй жолоочид хариуцлага тооцсон нь иргэдийн уур бухимдалыг хүргээд байна.